Dark Light
Нийгэм | 2025-07-03

ГССҮТ: ГЭМТЭЛ АВСАН НЭГ ИРГЭН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу /2025.07.02/ долдугаар сарын 2-ны өдөр 18:40 цагийн орчимд хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан төмөр карказ бүхий тайз нурж тус газрын орчимд зорчиж явсан иргэд бэртэж гэмтсэн талаар бид өмнө мэдээлсэн. Уг ослын улмаас нийт 5 хүн гэмтэж бэртсэн бөгөөд гурав нь өсвөр насны хүүхдүүд байсан аж. 

Гэмтсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар ГГСҮТ-өөс тодруулахад: 

"Ослын улмаас нийт 5 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн. Хөнгөвтөр гэмтэл авсан дөрвөн иргэнд анхан шатны тусламж үзүүлж гэрт нь буцаасан. Харин нэг иргэн нь мөчдийн хугарал гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Тодруулж хэлбэл: 

• Өндөр настай нэг иргэн толгойн тус газраа гэмтэл авсан бөгөөд нарийн шинжилгээнд хамрагдсаны дараа эмчийн хяналтан дор гэрт нь буцаасан

• 9-14 насны гурван хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авч, мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн

• Нэг иргэн нь мөчдийн хугарал гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна" гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02