Dark Light
Нийгэм | 2025-07-03

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцож, унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осолд өртөх, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол гарах тохиолдол нэмэгдэж байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 985 осол бүртгэгдсэн. Эдгээр шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүдийн ангилал, тодорхойлолт, жолоочийн эрх, үүрэг, хариуцлага хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд тодорхой зохицуулалтгүй байна. Гурван төгөлдөршил бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ийнхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Энэхүү хуулийн төсөлд энэ төрлийн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, жолоодох насны хязгаар, техникийн дээд хурд, зорчихыг зөвшөөрсөн замыг зохицуулсан. Мөн замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгаж, хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерийг ашиглах талаар тусгажээ. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад “Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” нь зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, мөн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг шинээр тодорхойлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02