Өнөөдөр 01:00 цагийн орчимд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ын товчооны постонд үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч Д.Энхтайван үүргээсээ давсан хүнлэг үйлдлээрээ олон нийтийн талархлыг хүлээгээд байна.
Тодруулбал, төрөх гэж байсан нэгэн эх тусламж хүсч очсон бөгөөд цагдаагийн алба хаагч тэр даруйд нөхцөл байдлыг зөв үнэлэн, мэргэжлийн тусламж ирэхээс өмнө өөрийн гараар эхийг амжилттай эх барьж авчээ. Улмаар эсэн мэнд төрсөн эх, нярай хоёрыг 103-ын түргэний тусламж ирэхэд аюулгүй байдлаар хүлээлгэн өгсөн байна.
Хүний амь аварч, сандралтай мөчид тайван, шийдэмгий ажилласан цагдаагийн алба хаагч Д.Энхтайван болон Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хамт олонд талархал илэрхийлье. Ийм л энэрэнгүй, эх орон, иргэнээ гэсэн сэтгэлтэй алба хаагчид нийгмийн итгэл, бахархлын нэгэн жишээ болсоор байна.