Dark Light
Нийгэм | 2025-07-04

БУСДАД ХАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 2 ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ оны долдугаар сарын 3-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. 
 
Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 3-ны шөнө 03:55 цагт “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж, ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 
 
Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоон, "Ногоон бүс" төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан хяналтын камерын тусламжтай иргэдийн таарамжгүй харилцаа, хоорондоо маргалдаж муудалцсаны улмаас тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 
 
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнө оройн цагаар ганц нэгээр зорчихгүй байж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02