Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУСТА, дуучин Лодойн Банзрагчид Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.
Тэрээр нэрт дуучин, ХХ зууны манлай Д.Банзрагч агсны дуунуудыг сэргээн, шинэчилж дуулснаар олон түмэнд анхлан танигдаж байсан бөгөөд өдгөө ардын болон нийтийн дууны чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй, гүн мэдрэмжтэй, уран бүтээлч нэгэн билээ.
Дуучин Л.Банзрагч сүүлийн жилүүдэд ардын дууг залуу үеийн сэтгэлд ойртуулж хүргэх зорилгоор дуучин Д.Бурмаа, А.Мөнхбат нарын хамтаар олон уран бүтээл гаргаж, ардын урлагийн өвийг сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрээр Увс аймгийн Тэс сумын уугуул бөгөөд соёл урлагийн салбарт тод мөрөө үлдээж буй нутгийн олон авьяастнуудын нэг юм. Дашрамд дурдахад, Увс аймгийн Тэс сум Монголын хамгийн олон дуучин төрүүлсэн сумаар нэрлэгддэг.
Хувь уран бүтээлч болон ардын дууны хөг буурал уламжлалыг залуу үед таниулж буй хөдөлмөрийг нь үнэлэн төр, түмэн өндрөөр үнэлсэн энэхүү шагналд нь халуун баяр хүргэе!