2025 оны долдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11,429 хүрсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 554 хүн байгаагаас:
-
Хөнгөн – 69
-
Дунд – 446
-
Хүнд – 37
-
Нэн хүнд – 2 хүн байна.
Харин эдгэрсэн хүний тоо 10,076, гэрээр эмчлүүлж буй 792 хүн байгаа бол нас барсан тохиолдол 7-д хүрчээ.
Мөн улаанбурхан өвчний хавьтал болсон нийт хүн 89,855 бүртгэгдсэн байна.
Насны бүлгээр авч үзвэл:
-
10–14 насны хүүхдүүд хамгийн өндөр өвчлөлтэй – 4591 тохиолдол
-
0–4 насны хүүхэд – 2336
-
5–9 насны хүүхэд – 1464
Улаанбурхан өвчин нь агаараар халдварладаг, халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлж болох халдварт өвчин юм. Албаныхан улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хоёр тунт вакцин гэдгийг онцолж, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сануулахад, дархлаажуулалт нь зөвхөн хувь хүнийг хамгаалаад зогсохгүй, олон нийтийн дунд өвчний дэгдэлтээс сэргийлэх хамгийн хүчтэй арга юм.