Dark Light
Нийгэм | 2025-07-04

“ӨНДӨРХААН” НИСЭХ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл” нь 2020 оноос эхэлж, гурван багц ажлаар амжилттай хэрэгжиж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад орлоо.
Шинэ нисэх буудал нь 1438 м² талбай бүхий зорчигч үйлчилгээний барилга, 516 м² талбай бүхий газрын үйлчилгээний гарааш, инженерийн дэд бүтэцтэй, Олон улсын иргэний нисэхийн байгууллагa (ICAO)-ын 3С ангиллын шаардлага хангасан, цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай болсон нь бүс нутгийн ард иргэд, зочид гийчдэд иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.
Хэнтий аймаг бол Монголын төр улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны өлгий нутаг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дэд бүтцийн хөгжил бус, аялал жуулчлал, эдийн засаг, орон нутгийн хөгжлийн томоохон түлхэц болох юм.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь үйл ажиллагаандаа Иргэний нисэхийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенци, Иргэний нисэхийн дүрмүүдийг хангаж ажиллахыг удирдлага болгодог.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02