Dark Light
Нийгэм | 2025-07-04

СҮҮЛИЙН 10 ЖИЛД 501 УДАА ҮЕР БОЛЖ, 54 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна.

Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ус цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж, эрчим нэмэгдэж, хөрс, ургамал бүрхэвчийн доройтол, цөлжилт зэрэг голын ай сав газрын өөрчлөлт нь гадаргын усны шууд урсац, үерийн аюулыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна.

Иймд гэнэтийн аадар бороо, үерийн аюулаас сэргийлж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02