Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнийг энэ сарын 03-ны өдөр Замын-Үүд олон улсын авто замын боомтод нэн даруй хуяглан хүргэж, нутаг буцаалаа.
Тус иргэнийг үйлдсэн гэмт хэрэгт нь холбогдуулан харьяалах улсаас нь паспортыг хүчингүй болгосон тул Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллав.