Dark Light
Нийгэм | 2025-07-04

ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 5.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцэст өмнөх сараас 0.24 хувиар өсөж, 5.2 тэрбум ам.долларт хүрснээр валютын төлбөртэй импортын 6 орчим сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.59 хувиар өссөн бол оны эхэн үетэй харьцуулахад 5.51 хувиар буураад байна.
Эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларт хүрсэн нь оны эхнээс гадаад валютын албан нөөц буурахад нөлөөлөв. Цаашид түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор экспортын орлого буурсаар байх тохиолдолд төлбөрийн тэнцэлд ирэх сөрөг нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд алт тушаалтыг нэмэгдүүлэх нь тус дарамтыг бууруулах нэг хүчин зүйл болно. Монголбанк одоогоор валютын нөөцийнхөө 15 орчим хувийг алтаар байршуулж байна. 
Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар зургаадугаар сард 480 сая ам.долларыг банкнуудад нэг болон ялгаатай ханшаар нийлүүлсэн бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдийн валютын төлбөртэй бараа, үйлчилгээний төлбөрийг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллав.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02