Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой тохиож байна. Тус зөвлөлөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг “Тэргүүний салбар зөвлөл”-өөр шалгарууллаа. Энэхүү шагналыг төрийн албаны бодлого, тогтоомж, хууль шийдвэрийг салбартаа үр дүнтэй хэрэгжүүлж, мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт шалгалт, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хууль ёс, тэгш байдал, шударга ёсыг дээдлэн, төрийн албаны түүхэн туршлага, залгамж чанарыг хадгалан, шинэтгэлийн үр нөлөө, бүтээмжийг чанаржуулж, сайн засаглалыг бэхжүүлэн, хууль дээдлэх зарчмыг чанд сахин биелүүлж, хариуцлагатай, ил тод төрийн үйл ажиллагааг төлөвшүүлэн ажилласныг үнэлж, дүгнэн, олгосон юм.
Нийгэм | 2025-07-04
Сэтгэгдэл бичих