Монгол улсын баг Олон улсын химийн 57 дугаар олимпиадад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотыг зорилоо.
Монгол улсыг төлөөлж:
- Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги)
- Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 12-р анги)
- Бямбадорж Мэндбаяр (Шинэ Монгол сургууль, 12-р анги)
- Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр сургууль, 11-р анги) нар оролцоно.
Дасгалжуулагчдын багт:
Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар оролцож байна.
2025 оны 7 дугаар сарын 05-14-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах Олон Улсын Химийн 57 дугаар олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө.