2025 оны 07 сарын 04-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Их булаг аманд Төв аймгийн Зуун мод сумын харьяат С овогтой Б нь хавх тавьж хууль бусаар ан агнахыг завдаж байсныг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч А.Наранбат илрүүлж таслан зогсоов.
Эрүүгийн хуулийн 24.5-д зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан тохиолдолд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.
Иймд иргэдэд зөвшөөрөлгүй, хууль бусаар ан агнахгүй байхыг Хамгаалалтын захиргааны зүгээс анхааруулж байна.