2025 оны долоодугаар сарын 5-ны өдрийн бямба гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Чухал гэж бодож байсан ажил хэргээ ч хойш тавин эрүүл мэндээ анхаар. Биеэ эмчилж сувилахад цаг зав гарга. Эс тэгвэл өвчин ужиг болж мэднэ. Гэнэтийн үйл явдал тохиолдох магадлалтай. Аялалд явах бол цаг агаарын төлөвийг сайн судал.
Үхэр: Өөрийгөө нээн харуулахад тохиромжтой цаг үе. Зөв газраа байвал их эрч хүчтэй, урам зоригтой байна. Сурган хүмүүжүүлэх болон шинжлэх ухааны судалгаа хийдэг хүмүүсийн нэр хүнд өндөр байна. Энэ өдрийн таатай хандлагыг амьдралаа хүссэн урсгалдаа оруулахад ашиглахыг од эрхэс зөвлөж байна.
Ихэр: Өнөөдөр сэтгэл хөдлөлдөө автан эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна. Эргэн тойрноо зөвхөн өөрийнхөөрөө бус бусдын үзэл хандлагаар дүгнэхийг хичээ. Тайван нухацтай байхын тулд бясалгал хийх нь үр дүнтэй байна. Залуу хүмүүс хайр сэтгэлтэй учирна. Зөв хайр дурлал амжилтын зам руу хөтлөхийг үгүйсгэх аргагүй байх болно.
Мэлхий: Гадаад үзэмждээ анхаарал тавьж, гоо сайханд ороход тааламжтай цаг үе. Эрүүл мэндээ ч анхаар. Янз бүрийн харшлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Өөх тос болон халуун ногоог тааруулж хэрэглэ. Ихэнх хүмүүс ээлжийн амралтаа авахыг хүснэ. Зуны төлөвлөгөөгөө эргэн харах шаардлага үүснэ.
Арслан: Эхэлсэн ажлаа дуусгахын тулд нөхцөл байдлаа шалгаж, төлөвлөгөөнд саад болох зүйлийг урьдчилан олж мэд. Та аливааг зөнгөөр нь орхих магадлалтай байна. Шийдвэрлээгүй асуудлын учрыг олохын тулд таатай үеийг ашигла. Залхуу зан авираа өөрчлөх юм бол хүссэн үр дүндээ хүрнэ. Зарим хүмүүс алдаа гаргах тул аливааг хэв хэмжээнд нь тохирсон дүрмээр тоглох шаардлагатай.
Охин: Амьдралын эрч хүч буурснаас эрүүл мэнд хямарч магадгүй. Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд идэвхтэй оролц. Өөрийн сэтгэлд таарсан ажил олж чадах тул санхүүгийн байдлаа нэмэгдүүлэх, ашиг олох боломж гарна. Сэтгэл санаагаа сайхан байлгах үйл ажиллагааг өөрөө санаачил. Энэ өдрийг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүл.
Жинлүүр: Орлогын төлөвлөгөө сэтгэлд хүрвэл дуртай эд зүйлсээ худалдан ав. Өөрийн гэр бүлээ юугаар ч дутаахгүй байхыг хичээ. Өөртөө хэт итгэвэл хамтрагчийнхаа саналыг үл тоож мэднэ. Уран бүтээлч хүмүүст өөрийгөө илэрхийлэх сайхан боломж олдоно. Харин өнөөдөр биеийн хүчний хүнд хөдөлмөр болон олныг хамарсан арга хэмжээнээс зайлсхий.
Хилэнц: Зарим таагүй үйл явдал таныг тавгүйтүүлнэ. Өнөөдөр олдсон цаг заваа гэр орондоо зориул. Чухал ажил хэргийн хүрээнд гаргах шийдвэр санхүүгийн хүндрэлд хүргэх магадлалтай байна. Иймд яарсан, буруу мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргахаас зайлсхий.
Нум: Өнөөдөр ойр дотно хүмүүсийн харилцаанд нөлөөлөх мэдээ хүлээн авна. Ажил, албан тушаал болон нийгмийн байр суурийг өөрчлөх үйл явдал болно. Худал хуурмаг, үл ойлголцол зэрэг танд саад болох сөрөг хандлага ихэснэ. Таны өөдрөг сэтгэл, аливаа ажилд бүтээлчээр хандах байдал үүнийг даван туулах боломж авчирна.
Матар: Энэ үед ажил ихтэй байх боловч энэ нь таны амралтыг нураахгүй. Ухаалгаар зохион байгуулбал төлөвлөсөн бүх ажлаа амжуулах болно. Ойр дотнын хэн нэгэн таныг гомдоож магадгүй. Үүнээс болж сэтгэлээр унах бололтой. Буруу ойлголцол гарсан байж болзошгүй тул илэн далангүй ярилцах санаачилга гаргаарай.
Хумх: Та завгүй эсвэл ядарч байсан ч эрч хүчээ шавхан бусдад туслах хэрэгтэй. Үүнээс буцаагаад эрч хүчийг авч, сайхан мэдрэмж төрүүлнэ. Өнөөдөр боломж олдвол амьдралдаа шинэ гарц хайгаарай. Өнөө маргаашаа аргацааж амьдралгүй, урагшаа харж санаа зовоосон асуудлаа дор дор нь шийд. Гэр бүлийн харилцааны зөрчил энгийн зүйлд оршин байж болох юм.
Загас: Сэтгэл санааны хувьд тогтвортой байх өдөр. Элдэв хөл үймээнд бүү авт. Биеэ авч явах байдалдаа анхаар. Өнгөрсөн үеийн хүнд дурсамжуудаас хамааралтай байдалд орж мэднэ. Энэ нь сэтгэл зүйг хүнд байдалд оруулж, стрессдүүлэх магадлалтай. Өмнөх өр зээлээ төлөх төлөвлөгөө гаргаарай. Энэ өдөр дотроо бодсоноо зоригтой хий.