Dark Light
Нийгэм | 2025-07-05

ЦАЛИНГААРАА АМЬДАРДАГГҮЙ ЗАХИРАЛ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
Манай хамаг бүдүүн дарга цалингаараа амьдардаг шүү, миний том захиралд цавчаан дээр нь нэмээд цалин бас өгдөг юм байна шүү дээ энэ тэр гэх нь зөвхөн Монголд л хүн бүр ойлгох хөгийн ч хогийн ч онигоо юм. Төрийн өмчит “Тавантолгойн төмөр зам” компанийн захирал Б.Дүгэржав сарын цалингаа авахдаа л 14 сая гэдгийг нь сая нэг мэдсэн байна. Жирийн хүн цалин хэд вэ гэж асуух нь хэвийн үзэгдэл. Жир бус том захиралд бол цалин хэд вэ гэх нь жижиг асуулт. Мөнгөний баримжаа алдагдах гэдэг өвчин улс төр, цүнх баригчдын хүрээнд халдварлан тархдаг. Б.Дүгэржав цаанаа  хэмжээг нь тоохгүй ч, наанаа олноос цочоод,  өөрийнх нь цалин өмнөх захирлынхаас  сая таван зуугаар бага гэдгийг онцлон цохон тэмдэглэлээ.  
Ховдоос ирээд хот минийх гэдэг үгтэй юм. Ховдын сургуулийн багш Б.Дүгэржав хотод шилжээд төрийн өмчит “Тавантолгойн төмөр зам” компанийн захирлаар өөрийн мэргэжил боловсрол, мэдлэг чадвараар цолгорон шалгарч, цойлон манлайлсан юм болов уу? Төмөр замгүй аймагт төрж өссөн ч төмөр замын олон инженер мэргэжилтнүүдээс төө илүү гарсан ч түмнээс төгөлдөр, олноос онцгой удирдагч уу? 14 саяын бүү хэл огт 10 цаасны цалингүйгээр  урагдсан цамц, дундарсан чөмөг,  эх орондоо зориулах энэ цагийн сэхээтэн ч юм бил үү. Б.Дүгэржав эх орныхоо төлөө Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийг гацааж явсан засаг дарга. Үүнийхээ төлөө засаг даргын хэмжээг нь мэдэхгүй цалингаа алдаад, цалингүйгээр амьдарч явсан улаан хувьсгалч Дүгэржав. Усан станцын нэг төсөл гацаасан хүн улсын төмөр замын өчнөөн төслийг ч царцааж дөнгөх болов уу?
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02