Dark Light
Нийгэм | 2025-07-05

НЭГМӨСӨН АМЬ АМИА БОДООРОЙ ГЭЭД ЗАРЛАЧИХ ЮМ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
Гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгч, эвлэрэх хугацаа  хүлээж байсан, гурван хүүхдийн ээж, 36 настай залуу бүсгүйг ханилж явсан нөхөр нь амь насыг нь бүрэлгэлээ. 
Ажлын байран дээр нь удаа дараа очиж хэрүүл уруул хийдэг байсан алуурчин отож хүлээж байгаад, 38 удаа хутгалж хөнөөсөн. Арван жилийн өмнө үсчин эмэгтэйг гэр бүл салах шүүх хурлынх нь өдөр нөхөр нь байсан этгээд хөнөөж, гурван хоног шуугьж шуураад л мартсаны горыг олон олон бүсгүйчүүд амь нас, эрүүл мэндээрээ төлж байна. Бид хохирогчдын эрхийг хүндэтгэж, хэргийн процессыг хөндөхгүй, зураг хөргийг нь дэлгэхгүй. Юу болсныг гадарлахад л болно. Яагаад гэдгийг нь бол доторлохгүй бол болохгүй. Хайр биш хутга өвөртөлсөн этгээдтэй заавал эвлэрүүлэн зуучлалын хугацаа олгох нь нүдээ олсон шийдвэр үү, нүгэл дуудсан шийдэл үү? Амь хохирогч цагдаад хандаж байсан уу? Хандсан бол цагдаа ямар арга хэмжээ авсан бэ? Хороо бүрд байдаг хамтарсан баг хаагуур яваад байдаг юм бэ? Эцсийн эцэст гэрч, хохирогч, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалдаг тогтолцоо хаана байна вэ?  Төрийн эн тэргүүний үүрэг бол иргэнийхээ амьд явах эрхийг хангаж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх учраас энэ бүх асуултыг асууж байна. 
Хууль журам хэрэгждэг оронд бол гэрч, хохирогч, иргэнээ хамгаалдаг, айлгаж дарамталж, алж хороох нь бүү хэл 1 км ойртохыг хориглодог, хянадаг. Харин Монголд гэрч, хохирогчийг хамгаалах тахарын албыг дөнгөж байгуулаад, татан буулгасан. Хүнээ хамгаалдаг улсад гэр бүлийн хүчирхийлэл цоожтой хаалга, цуургатай хашааны цаана үлддэггүй. Харин Монголд гэр гэртээ, амь амиа бодохоос аргагүй гээд нэгмөр зарлачих юм уу?
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02