Dark Light
Нийгэм | 2025-11-21

ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛЖ, ИХ ЦАГААН ТУГИЙГ ЦЭНГҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.
Төрийн тугийг цэнгүүлэхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23