Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.05/ 11:00 цагийн байдлаар хоёр түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 130 алба хаагч, 7 автомашин, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэгтэйгээр оролцож байна.
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 66 сум, нийслэлийн 3 дүүрэгт 154 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.
Дээрх бүртгэгдсэн түймрийн 19.1 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 3.9 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.