Dark Light
Нийгэм | 2025-07-05

ЕРӨНХИЙ САЙД НААДМЫН НЭЭЛТИЙН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг 9 салбар хороо, 236 ажилтан, албан хаагч хариуцан ажиллаж байна. Баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээнд нийтдээ 2500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцож байна. Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг онцлоод Монгол үндэстний ондоошил, өв соёлын тод илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцож буй нийт уран бүтээлч, арын албаныханд амжилт хүслээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02