Dark Light
Нийгэм | 2025-07-06

"ТАВАН ЦЭГ" ГҮЙГЧИД ТҮҮХЭН РЕКОРД ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн “Таван цэг” багийн гүйгчид долоодугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Орвог гашуун бор толгойд байрлах Соёмбот багана дээр барианд орлоо. Тэд 95 хоногийн хугацаанд нийт таван хязгаарын цэгээр дайрсан түүхэн аяллаа амжилттай дуусгав.

Энэхүү түүхэн төслийг хэрэгжүүлэгч хоёр гүйгч нь зэвсэгт хүчний алба хаагчид байв. 

  • Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц 95 хоногийн хугацаанд 5011 км зам туулсан.
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Буян-Өлзийгийн Буянхишиг 46 хоногт 2222 км гүйсэн байна.

Гүйгчид өдөрт 50-100 км зам туулж, 15 аймгийн 70 гаруй сум, нийслэлийн 3 дүүргийг хамарсан маршрутаар уралджээ. Гүйцэтгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо албан ёсоор хянаж, зай ба хугацааг тусгай бугуйн цагийн төхөөрөмжөөр хэмжсэн байна.

“Таван цэг” төслийн хаалтын ёслол 2025 оны долоодугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний жанжин штабт зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02