Зуны амралт дундаа оржээ. Амралтаа аваад хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ юу хийх ёстойгоо төлөвлөөгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай.
Хэрвээ танайх хөдөө орон нутагт очих айлгүй, хамаатан садангүй бол гэр бүлээрээ хөдөө байгаа юм шиг үйлчилгээг авах боломжтой Hello khuduu жуулчлалын төв үүд хаалгаа нээжээ. Та гэр бүлээрээ өөрийн хүссэн байршлаа сонгон очоод яг л хөдөө байгаа юм шиг байх боломжтой. Хүүхдүүдээ хонь малд явуулж, өөрсдөө үнээ сааж, унага тугал татан айраг бүрж хөдөө амьдрах мэдрэмжийг авах болно. Үнэ нь нэг өдрийн 120-150 мянга. Гэр бүлээрээ хэдэн өдөр баймаар байгаагаа ч өөрсдөө сонгож болно.
Хүүхдүүдийнхээ гадаад хэлийг сайжруулж, хичээлийн хоцрогдлыг арилгах сургалтын төвүүд маш олноор нээгдсэн. Үнэ, орчин нөхцөл, эрүүл чанарын баталгаатай хоол хүнс зэргээр нь сонгоод хүүхдүүдээ явуулах боломжтой. Мөн зарим сургалтын төвд гэр бүлээрээ ч амарч болох аж. Нэг сарын үнэ нь 800 мянгаас дээш байгаа юм.
Зуны амралтаар маш олон гар урлахуй болон зураг урлангийн галерей ажилладаг болжээ. Тиймээс зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд урлахуйн галарейгаар үйлчлүүлэх боломжтой. Нэг удаагийн үнэ нь гэр бүлийнхээ гишүүдийн тооноос хамаардаг байна.
Мөн хүүхдүүдтэйгээ юу хийхээ төлөвлөж, ууланд гарах, хамтдаа ном унших, аяллаар явах, хоолоо цуг хийх, мод цэцэг тарих, дуртай амттанаа өөрсдийн гараар хийх зэрэг цагийг хамтдаа зугаатай, хөгжилтэй үр бүтээлч өнгөрөөх түм буман үнэгүй санаа бий гэдгийг санаарай.