Өнгөрсөн зургаадугаар сард манай орны хэмжээнд дунджаар 28.5 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 38.2 хувиар, олон жилийн дунджаас 20.1 хувиар бага байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 25 дахь сар болж өнгөрлөө.
Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 27.1 хувь нь нь дунджаас ахиу, 62.8 хувь нь дунджаас бага, 10.1 хувьд олон жилийн дунджийн орчим хур тунадас унасан байна.
Хөвсгөл аймгийн Хатгал суманд зургаадугаар сарын 20-нд 53.3 мм тунадас орсон нь хоногийн хамгийн их хур тунадас орсон хоног болж бүртгэгджээ.

Эх сурвалж
| ЦУОШГ
|