Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нуурт хийлдэг завиар тоглож байсан өсвөр насны хүүхэд салхинд туугдан нуурын эргээс холдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 06-ны өдрийн 18:40 цагт аймгийн онцгой байдлын газарт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Э/ 14 настай, эмэгтэй/нь хийлдэг завиа оморлож нуурын эргээс бэхэлсэн байсан нь тасарч нуурын салхинд туугдан нуурын эргээс 100 метр холдсон байсныг ажиллаж эсэн мэнд нуурын эрэг дээр гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.