ОБЕГ-аас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: 2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт нийт 166 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх түймрийн 101 буюу 78.8 хувь нь ойн түймэр, 65 нь хээрийн түймэр. Өнгөрсөн онтой харьцуулахад 54.2 хувиар өссөн үзүүлэлт. Өнгөрсөн амралтын өдрүүдэд найман удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Энэ цагт 12 ой, хээрийн түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага ажиллаж байна. Хоёр түймрийг цурамд оруулсан. 11 түймрийг хяналтад авахаар онцгой байдлын байгууллагын 230 гаруй алба хаагч, орон нутгийн иргэд, мэргэжлийн анги байгууллагаас 40 орчим иргэдтэй нийлэн ажиллаж байна. Өчигдөр буюу долдугаар сарын 6-ны өдөр БЗД-ийн 33 дугаар хороонд Шар хоолойн аманд шар өвсний түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын байгууллага ажиллалаа. Шар өвснөөсөө цааш модлог хэсэг буюу ой руу дамжсаныг унтраасан. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн ой хээрийн түймрийн тохиолдол буурахгүй байна.