Dark Light
Нийгэм | 2025-07-07

НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Долоодугаар сарын 07-наас 13-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Хур тунадас: 07-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 15-нд Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 09, 10, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +8...+13 градус дулаан, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 08, 13-нд бороо, 09, 10, 11-нд бага зэргийн бороо орно, дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 09, 10-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Бусад хугацаанд халж шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00