Dark Light
Нийгэм | 2025-07-07

М.БЯМБАА: БҮЖИГ ТЭСВЭР ХАТУУЖЛЫН УРЛАГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа Монгол улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.
 
МУГЖ М.Бямбаа: Маш их баяртай байна. Бүжгийн урлаг гэдэг хамгийн маш том хөдөлмөр байдаг. Үндэсний урлагийн их театрын хамт олон, Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын эрхэм бүжигчдийн маань бүхий л цаг хугацаа, хөдөлмөрөө зориулсан тэр хөдөлмөрийнх нь шагнал юм аа. Хайртай хамт олондоо энэ шагнал бол миний хамт олны шагнал шүү. Би ардаа асар том гэр бүлтэй. Үндэсний урлагийн их театр гэдэг монголдоо ганцхан байдаг дэлхийд монгол урлагийг түгээн дэлгэрүүлдэг хамт олныхоо нэг эд эс нь байгаадаа үнэхээр их баярладаг. Маш их баярлалаа. Би 21 дэх жилдээ ҮУИТ-аа ажиллаж байна. Бүжгийн урлаг бол тэсвэр хатуужлын урлаг. Асаад унтрах галын дөл мэт асар богино мэргэжил байдаг. Үүнийг монгол түмэн минь мэдээсэй. Залуу насны мэргэжил. 20-хон жил ажиллаад тэтгэвэртээ гардаг тусгай мэргэжил байдаг шүү. Бүжгийн урлагийг төр маань үнэлж, ойлгож алдар цол хүртээж байгаа үнэхээр их баяртай байна.   
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02