Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд цахилгааны под станц шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 09.38 цагт онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход под станцын дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 09:51 цагт зогсоож, 10:08 цагт бүрэн унтраасан байна.
Нийгэм | 2025-07-07
Сэтгэгдэл бичих