Dark Light
Нийгэм | 2025-07-07

П.БАДАРЧ: ХҮНД СУРЛАГА Л ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 

Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Баярлалаа. Би Хилийн цэргээс ирсэн хүн шүү дээ. Цэргийн дуу бүжгийн чуулгын хормейстер байсан хүн. Хүнд сурлага л хэрэгтэй. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.  
П.Бадарчийн охин Б.Бүжин: Аав минь төрийнхөө тэргүүнээс энэ эрхэм хүндтэй цолыг аваад гараад ирлээ. Аав минь гучаадхан насандаа эх орны өмнөд хил Овоотын отрядад очиж ажилласан. Тэгээд цэрэг эх орны сэдэвт шүлгүүд нь ард түмэнд хүрч эхэлсэн байдаг. Нэгэн цагт Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орж байхад Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Х.Лхагвасүрэн гуай хэлж байсан. Монголын хамгийн зөөлөн ишлэлт яруу найрагч гэж. Түүнтэй адил цэрэг эх орны сэдэвт шүлгийг хамгийн зөөлөн уянгалаг болгож бичсэн хүн юм болов уу гэж би боддог. Хил хамгаалах байгууллагаас аав минь өнөөдөр Хөдөлмөрийн баатар болон төрж байна. Мэдээж энэ бүхний ард монголын оюуны эх уурхай, соён гэгээрүүлэгчдийн өргөө болсон Монголын зохиолчдын нэгдсэн эвлэл, төрөлх нутаг Төв аймгийн ЗДТГ, Баянжаргалан сумын тамгын газар гээд аавыг минь дэмждэг бүх хүмүүс ард нь байна. Аавын минь хүртээл номыг шимтэн уншдаг, аавыг минь хайрлаж хүндэлдэг уншигчдадаа, монголынхоо ард түмэндээ баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02