Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Санчирыг Гавьяат тамирчин цолоор шагналаа.
МУГТ Т.Санчир: Манай удамд Далай даян, дархан аварга Д.Дамдин гэж хүн байсан. Ийм том хүний дараагийн удам болж явж байгаадаа баяртай байна. Өвөө ааваараа маш их баярлаж явдаг. Сагсанбөмбөг бол багийн спорт. Маш их хүн ард нь байдаг. Сагсанбөмбөгт хөрөнгө оруулдаг бүх хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. Миний хувьд өөрийн чадах зүйлээрээ монголынхоо сагсанбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулаад явна. Б.Билгүүн бид хоёр хүүхэд байхаасаа л нэг дүүрэгт сагс тоглож өрсөлдөж ч байсан, нэг баг ч болж тоглож явсан. Маш олон жил нөхөрлөж яваа найзууд. Оны дараахан гавьяат болсонд нь маш их баярласан. Гадаа намайг хүлээж байгаа байх гэж бодож байна. Дээр нь нэр нь дурдагдаагүй шигшээ багийн маш олон тамирчид байгаа. Сагсанбөмбөг бол багийн спорт. Тэр хүмүүсийн хөдөлмөр шүү гэж бас хэлмээр байна. Энгэрээ мялаах үедээ хамгийн түрүүнд тэнгэрт дэвшсэн ээжийгээ бодсон. Ээж минь байсан бол надаас илүү баярлах байсан байх. Ээждээ бас баярлалаа гэж хэлмээр байна.