Dark Light
Нийгэм | 2025-07-07

ОСЛЫН УЛМААС 7 ХҮҮХДИЙН АМЬ НАС ХОХИРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн прокурорын газраас 2025 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 19 хэрэгт төр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд нийт 39.9 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Дээрх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 82 хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсноос 13 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн, 53 хүүхдэд хүндэвтэр, 9 хүүхдэд хүнд хохирол учирч, 7 хүүхдийн амь нас хохирсон байна. Хохирсон хүүхдийн 41.5 хувь нь 13-аас доош буюу бага насны хүүхэд, 36.5 хувь нь 14-16 насны хүүхэд, 22 хувь нь 17-18 насныхан байна.              

Тээврийн прокурорын газраас хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хохирлыг зам тээврийн ослын хэрэгтэй хамтатган нэхэмжлэн нийт 165 сая төгрөгийг 100 хувь нөхөн төлүүлж хүүхдийн эрхийг хамгаалан ажиллажээ. Мөн эрүүл мэндэд учирсан хохиролд 99 сая төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд 88.9 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

Урин дулаан цаг ирж, зорчих урсгал нэмэгдсэн энэ үед зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00