Dark Light
Нийгэм | 2025-07-07

УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2025 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэлт, мөрдөн байцаалтын 52629 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1208 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 168 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Өмчлөх эрхийн эсрэг 51,  Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 43, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, Авлигын 8, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Эдийн засгийн 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4 тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Гадаад улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Б нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тусгай шаардлага хангаагүй иргэнийг хууль бус тушаал гарган ажиллуулсан, дээрх төвийн үйл ажиллагаа явуулж байсан оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцааны төлбөрөөс 49.6 сая төгрөгийг завшиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан П.М нь Б.Х-тай урьдчилан тохиролцож, бусдын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг ашиглан эзэмшил газрыг нь худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар хийж, худалдан борлуулсны хариуд өөртөө эдийн давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх,Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нийслэлийн Хяналт шалгалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Т нь нэр бүхий компанийн хэрэгжүүлж буй дэд өртөө, цахилгаан дамжуулах кабель шугамын ажлыг улсын комиссоор баталгаажуулан, байнгын ашиглалтад хүлээн авах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн Ц.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00