Dark Light
Нийгэм | 2025-07-07

НААДМЫН “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ”-ЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний их баяр наадмын ”Хүндэтгэлийн Концерт”-ыг “АЛТАН СОЁМБОТ МОНГОЛ” нэрээр Монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор толилуулахаар бэлтгэж байна. Энэ жилийн хүндэтгэлийн тоглолтыг техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулж, ардын болон сонгодог бүтээлүүдээр баяжуулан толилуулахад бэлэн болжээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн Концерт”-ын Ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллаж байна.
Үндэсний их баяр наадам бол Монгол түмний итгэл үнэмшил, Тусгаар тогтнол, Төрийн их бэлгэдэл, ард түмний эвлэлдэн нэгдэх оюун санаа, ухамсар, үнэт зүйлсийг илэрхийлсэн гүн утга агуулгатай баяр юм. Иймд Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн бүхий л арга хэмжээнд Монгол түмний бахархал, омогшил, үнэт зүйл шингэсэн байх учиртай.
Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолтод” 21 аймгийн 450 гаруй уран бүтээлч оролцож, Монгол түмнээ аялгуу эгшгээрээ мялаахаар ажиллаж байна.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00