Dark Light
Нийгэм | 2025-07-07

АЛТАН ТАЙЗНАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УДБЭТ-ын Дуурийн гоцлол дуучин МУАЖ А.Долгорын дуурийн урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” хэмээх эрхэм дээд цолыг хүртээлээ.
Дуурийн гоцлол дуучин Монгол Улсын Ардын Жүжигчин А.Долгор нь
• 1976-1984 онд ЗХУ-ын Свердловск (өнөөгийн Екатеринбург) хотын Уралын Хөгжмийн дээд Сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
• 1989-1990 онд Итали улсад дуурийн дуучнаар мэргэжил дээшлүүлсэн.
• 1984-2012 онд Улсын Дуурь Бүжгийн Театрт “Гоцлол дуучин”-аар ажилласан.
• 2003 оноос өнөөдрийг хүртэл Соёл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.
Шагналууд:
• 1988 онд Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагнал
• 1993 онд- Монгол Улсын Гавьяат жүжигчин
• 2005 онд –Монгол Улсын Ардын жүжигчин цолыг хүртэж байсан.
МУАЖ А. Долгор нь Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан шилдэг дуурийн дуучдын нэг юм.
Тэрээр Дэлхийн шилдэг сонгодог дууриуд болох Ж. Верди “Трубадур” дуурийн “Азучена”, Ж. Бизе “Кармен” дуурийн “ Кармен”, Ж. Россини “Севилийн үсчин” дуурийн “Розина”-гийн дүр, үндэсний дуурь Ц. Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн “ Цурхай”-ийн дүрийг өөрийн гэсэн өнгө аястай чадварлагаар дуулж бүтээсэн дуурийн дуучин юм.
Дэлхийн сонгодог болон үндэсний дууриудад бүтээсэн дүрүүд:
• Ж.Бизегийн «Кармен» — Кармен
• Х.Билэгжаргалын «Ламбугайн нулимс» — Эх
• Ж.Верди “Риголетто” — Маддалена
• Т.Хренников “Шуурганаар” — Аксинья
• П.И.Чайковский “Евгений Онегин” — Ольга
• Ц.Нацагдорж “Үүлэн заяа” Цурхай
• Ж.Верди “Отелло” — Эмилия
• Ж.Пуччини “Чио Чио Сан” -Сузуки
• В.А.Моцарт “Увидаст лимбэ” —2-р хатагтай
• Ж.Верди “Трубадур” Азучена
• Ц.Нацагдорж “Гэсэр” Арлунгоо
• Ж.Россини “Севилийн үсчин” - Розина
• Л.Мөрдорж “Хөхөө Намжил”- Алтайн дагина
• Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” -Дэлхий ээж
• Д.Лувсаншарав “Хар Хорум”-Будлан
• Отто Николай “Виндзорын овжин авхай нар” Пэйж
• Б.Шарав “Чингис хаан” -Өэлүн ээж
• Ж.Верди “Аида” -Амнерис
Дуурийн гоцлол дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор нь “Аргалд явсан ээж”, “Эр хүн”, “Зүүдний хайртай нутаг”, “Аав ээж хоёр”, “Бодлын цагаан хун” зэрэг түүний дуулсан сайхан дуунууд одоо хэр нь үнэ цэнээ алдаагүй.
Анх 1991 онд “Морин хуур” наадамд яруу найрагч Б.Амгалан гуай үгийг нь бичсэн “Бодлын цагаан хун” дуугаараа тэргүүн байр эзэлж, А.Долгор гэх дуучин ард түмний хайртай дуучин болж байсан түүхтэй.
Монголын дуурийн урлагийн түүхийг бичилцсэн, цаг үеийг эзэлсэн дуурийн аугаа гоцлол дуучин, Ирээдүйн шилдэг дуурийн дуучдыг бэлтгэн гаргадаг шилдэг багш, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Аюурзанын Долгорыг УДБЭТ-ын  удирдлагууд, уран бүтээлчид, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин А.Долгор нь Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас төрөн гарч буй 7 дахь, Монголын дуурийн дуучдаас төрж буй 4 дахь “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолтон болж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00