Dark Light
Нийгэм | 2025-07-07

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.07.07/-ийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 52.9 хувийн саналаар баталлаа. УИХ-ын даргын 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 173 дугаар захирамжаар байгуулагдсан, төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар танилцуулгадаа, төрийн байгууллагууд процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн ч нэгдсэн арга зүй, зохион байгуулалт дутмаг, мэдээллийн системийн уялдаа холбоо сул, технологийн чадавх хангалтгүй зэрэг нийтлэг хүндрэлүүд байгааг онцлов. Тухайлбал, E-Mongolia платформ хэсэгчилсэн шийдэлтэй, иргэний нэгдсэн таних систем (ID) байхгүйн улмаас мэдээлэл давхарддаг, байгууллагуудын цахим үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг дурдав.

Мөн 2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээгээр “цахим засаглал”, “төрийн шинэчлэл” зэрэг зорилтуудын хэрэгжилт хангалтгүй, зарим нь бүрэн зогсонги байдалд орсон байна. Иймээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ПДИ-г үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг Ажлын хэсэг танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар болон хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

УИХ-ын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. УИХ 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, хяналт шалгалтын тухай хууль шинэчлэн баталж, шинэ бүрэлдэхүүнтэй парламентын эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Монгол Улсын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааг уламжлал, шинэчлэлийг хослуулан зохион байгуулах “Парламент 2.0” бодлогын хүрээнд 2024 онд Тамгын газар 268 арга хэмжээ хэрэгжүүлж, үүний гүйцэтгэл 87.8 хувьд хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00