Dark Light
Нийгэм | 2025-07-07

ХОНЬ: ТА ХУВЬ ЗАЯАНЫ БЭЛЭГ ХҮЛЭЭН АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та хувь заяаны бэлэг хүлээн авна. Гэхдээ хуучны асуудлууд төвөг удсаар байх бололтой. Сэтгэлээр бүү уна. Өнөөдөр туршлага солилцох, хууль шүүхийн үйл ажиллагаанд оролцох зэрэгт тохиромжтой байх болно. Аливаа асуудлыг мэргэжлийн, нэр хүндтэй хүнээс зөвлөгөө аван, ул суурьтай шийдэхийг хичээ.
 
Үхэр: Амьдрал бодсоноос ч энгийн болохыг олж харна. Өөрийгөө зөв илэрхийлэхийн тулд бүхий л боломжтой аргуудыг шийдэмгий хэрэглэхэд бэлэн бай. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар бусдын заль мэхэнд хууртахаас болгоомжил. Сайхан санал цаанаа худал хуурмагийг нуусан байж мэднэ.
 
Ихэр: Дотоод мэдрэмж таны хувьд хамгийн чухал өдөр. Мөн эрүүл саруул ухаанаа хяналтаас бүү гарга. Ажил хэрэгч хандлага ямар ч асуудал, санал зөрөлдөөнийг шийдэх боломж олгоно. Хайр дурлалын харилцааны эерэг чанарууд таны давуу тал болно. Сайхан хайр дурлал танд том боломж олгоно.
 
Мэлхий: Өнөөдөр томоохон өөрчлөлт хийх буюу ямар нэг хэцүү ажил эхэлсний хэрэггүй. Ихэнх хүмүүс залхуурч, амар тайван байдал хүсэх мэдрэмж төрнө. Өдөр тутмын хийдэг ажлаа ч гүйцэтгэхийн тулд өөрийгөө нэлээд хүчлэх шаардлага гарч мэднэ. Зарим үед өөрийнхөө дотоод мэдрэмжийг зөв өнцгөөс нь тайлбарлах нэлээд хүнд байдаг. Ийм тохиолдол танд учирч магадгүй.
 
Арслан: Аж ахуйн томоохон асуудлаа шийдэхэд таатай өдөр. Амьдрал ахуйд хийх өөрчлөлт, шинэчлэлт сайн үр дүн өгөхөөр байна. Харин бусдын нөлөөлөл таны амьдралд орж ирэх магадлалтай. Энэ нь сайн ч муу ч аль алийг таны амьдралд өгнө. Хамгийн гол нь та ямар ч үед тайван хүлээцтэй, эерэг бодолтой байх нь чухал. Үр хүүхдүүдийнхээ хүмүүжлийн асуудалд илүү нухацтай хандах цаг болжээ.
 
Охин: Эрүүл мэнд хамгаалахын тулд дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй болно. Энэ өдрийг сайхан орчинд өнгөрүүлбэл та эрч хүчтэй болно. Хайртай хүнтэйгээ хамт байхад гэр бүлд харилцан ойлголцол ноёрхоно. Ажил хэрэг хэвийн мэт байх боловч анхаарал татсан асуудлуудыг заавал шийдэх хэрэгтэй. Зөв шийдвэр гаргавал амжилттай үйл ажиллагаа үргэлжлэх болно.
 
Жинлүүр: Сайн түншлэл байгуулж чадвал удахгүй боломжийн орлого олж чадна. Хамтын үйл ажиллагааны төслөө зоригтойгоор эхэл. Эрүүл мэндээ анхаар. Таны биеийн ерөнхий байдал тавгүй байж болзошгүй. Сэтгэл зүйн хувьд төвлөрөхийн тулд бясалгал хий. Өөртөө цаг гарган тайвшрах арга зам ол. Сайхан аялал төлөвлөж болно.
 
Хилэнц: Анхаарал суларвал элдэв таагүй зүйлс тохиолдох магадлалтай. Сэтгэлээр унахаас зайлсхийхийн тулд бясалгалаар хичээллэ. Өөрийгөө өөрчилж, сэргээж чадсанаар тохиолдож болох ноцтой асуудлуудаас зайлсхийж чадна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Олдсон таатай боломжийг ашиглан тавьсан зорилгодоо хүрэх сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
 
Нум: Хамтран ажилладаг, сэтгэл санаа болон ажил хэргийн хувьд танд дэмжлэг үзүүлдэг хүмүүстэйгээ ойрхон бай. Мөн ойр дотнын хүмүүс, найз нөхөд тань танд сэтгэл хангалуун байх болно. Энэ үед таны сэтгэл санаа тааруу байгааг бол тэдний тусламж зайлшгүй хэрэгтэйг ойлго. Дотоод сэтгэлд байгаа түгшүүрийг бусадтай хуваалцан ил гаргаарай.
 
Матар: Өнөөдөр аливаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэхийн тулд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бололтой. Аливаа асуудалд харилцан ойлголцохыг хичээж, бусдад дарамт үзүүлэхгүй байх хэрэгтэй. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, дэмий ховыг сонирхох хэрэггүй. Зарим хүмүүс өөрийгөө бусдад хэрхэн үнэлэгддэг болохоо мэдэж авах бөгөөд энэ нь тийм ч их таалагдахгүй бололтой.
 
Хумх: Шинжлэх ухааны судалгаа болон уран бүтээлийн ажил хийхэд цагаа зарцуулбал танд ашигтай байх болно. Мөн шинэ ажил эхлэхэд тааламжтай. Зарим үйл явдал таны далд чадварыг тодруулахад тусална. Шургуу байдал, өөдрөг мөрөөдөл хосолбол эерэг үр дүн авчирна. Тайван ухаалаг байдал тулгарсан асуудлыг хурдан шийдвэрлэнэ.
 
Загас: Алдсан боломжоо эргэн үгүйлэх бололтой. Та өөрийн ирээдүйд итгэ. Өнгөрснийг өөрчлөх аргагүй учир хуучин гомдлоо март. Гомдол мэдүүлсэн үгнээс болж үл ойлголцох байдал үүснэ. Эрч хүч, тамир тэнхээ муудах тул эргэн тойрон эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00