Dark Light
Нийгэм | 2025-07-07

12 ОРДЫН ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ долоо хоногийн 12 ордын зурхайг танилцуулж байна (2025/07/07 - 2025/07/13).
Хонь: Од эрхсийн нөлөөгөөр зөн билэг мэдрэмж өндөр болно. Үйл явдал хаашаа эргэхийг урьдчилан тодорхойлж чадна. Өөрийгөө бусдаас онцгой гэдгийг батлах гэсэн оролдлого дэмий байх болно. Өөрийн биеэ авч явах байдалд шүүмжлэлтэй хандаж, илүү хүлээцтэй байх хэрэгтэй. Хуучны асуудлууд төвөг удсаар байх бололтой. Сэтгэлээр бүү уна. Туршлага солилцох, хууль шүүхийн үйл ажиллагаанд оролцох зэрэгт тохиромжтой байх болно. Аливаа асуудлыг мэргэжлийн, нэр хүндтэй хүнээс зөвлөгөө аван, ул суурьтай шийдэхийг хичээ. Хэрэгцээтэй зарлага ихсэхээр байна. Шаардлагатай төлбөр тооцоог яаралтай хий. Хямгач байж, элдэв зарлагаа багасгахгүй бол санхүүгийн тэнцвэрт байдлаа алдах болно. Бодлогогүй алхмаас болж алдагдал хүлээж болзошгүй. Элдэв зүйлд азаа туршсаны хэрэггүй. Та ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа сэтгэлийн хөөрлөө барихгүй бол хэрүүл шуугиан болох магадлал өндөр байна. Хэн нэгний зан ааштай санаа нийлэхгүй байгаагаа өнөөдөр илэрхийлсний хэрэггүй. Удахгүй байдал өөрчлөгдөж амар хялбар болно гэдэгт ч итгэх хэрэггүй. Бусдад анхаарал бага тавьж буйгаа өөрчил. Хүнд үед тус дэм үзүүлсэн хүнд талархлаа илэрхийлэхээ бүү мартаарай. Харин бусдад туслах бол хариу нэхэлгүй, зөвхөн сайн санааны үүднээс энэхүү үйлдлээ хийгээрэй. Долоо хоногийн сүүл рүү хүнд нөхцөл байдалд орсон ч өөрийн байр суурийг хатуу баримтал. Хөрөнгө санхүүгийн асуудал гарах магадлалтай. Урьдын хойшлуулсан асуудлаа шийдвэл санхүүгийн амжилт ирнэ. Өмнөх алдаагаа бүү давт. Мөн амсхийх завгүй байсан ч өөрийн сонирхдог зүйлдээ цаг зав гаргах хэрэгтэй. Хүлээцтэй, тайван байснаар өөрийгөө ялах болно гэж од эрхэс зөвлөж байна. Уужуу тайван ухаанаар бие биедээ хандах нь хосуудын харьцааг сайжруулна. Хүлээцтэй байдлаар асуудлыг шийдсэнээр ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ.
 
Үхэр: Ойр дотнын хүмүүсээ элдэв асуудалтай орооцолдуулахгүй байхыг хичээ. Хууран мэхлэлтээс болж хөрөнгө мөнгөө алдахаас сэргийл. Од эрхсийн таагүй шинж тэмдгүүдэд хөнгөмсгөөр бүү ханд. Өөрийгөө хангалттай илэрхийлэхийн тулд бүхий л боломжтой аргуудыг шийдэмгий хэрэглэхэд бэлэн бай. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар бусдын заль мэхэнд хууртахаас болгоомжил. Сайхан санал цаанаа худал хуурмагийг нуусан байж мэднэ. Ажил хэрэг ба хувийн амьдралдаа сонголт хийхэд амаргүй байх болно. Өөрөөсөө үл хамаарах үйл явдлыг ч буруугаар эргэхгүй байх тийм арга замыг сонгох хэрэгтэй болно. Тухайн нөхцөл байдлаас хамааруулан төвөгтэй асуудлуудаа дор дор нь шийдвэрлэ. Ямар ч тохиолдолд анхаарал болгоомжтой байхыг зөвлөе. Нөхцөл байдал хэцүү байсан ч өр зээл, төлбөр тооцоогоо хийж дуусга. Гадаад орчны нөлөө ажил хэрэгт тань таатай боломж олгохгүй бололтой. Гэр бүлдээ их цаг зарцуул. Үр хүүхдүүдтэйгээ хэл амаа амархан ололцож чадна. Долоо хоногийн сүүл рүү хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлж амжаагүй бол энэ алдаагаа засах боломж гарна. Өөртөө итгэлтэй гэхдээ амьдралын хэв хэмжээг ягштал дагаж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрт олдсон боломжийг бүү алд. Гэртээ зүгээр суудаг хүнийг аз тойрон гарна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Удаан хугацааны турш хүлээгдсэн ажлынхаа хариуг та хүлээн авна. Авлагатай хүмүүсээс өр ширээ авах боломж гарна. Бусдын хувийн асуудалд хэт гүнзгий орвол эвгүй байдалд орж болзошгүй гэдгийг бүү март. Амьдралын буруу хэв маягаа өөрчлөх боломж олдоно. Урьдын хайр дурлалын харилцаагаа сэргээх магадлалтай. Залуу хосууд хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийнэ.
 
Ихэр: Бусдаас хараат байх байдал алдагдалд оруулж болзошгүй. Од эрхэс санаачилга алдахаас болгоомжилж буй хүмүүст үзэл бодолдоо үнэнч байхыг зөвлөж байна. Санхүүгийн буруу тооцоо хийснээс болж ашиггүй зарлага гарч магадгүй. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад цаг хугацаа болон хөрөнгө мөнгө бүү харамла. Ажил хэрэгч хандлага ямар ч асуудал, санал зөрөлдөөнийг шийдэх боломж олгоно. Гэхдээ гэрээ хэлэлцээр яаран бүү байгуул. Том төсөл хөтөлбөрийг нухацтай хэлэлцвэл ихээхэн амжилт олно. Алс хэтийн амжилт, үр дүнг чухалчил. Зарим хүмүүст албан тушаалын дэвшил гарах магадлалтай. Халдварт өвчин тусах эрсдэл өндөр байна. Эрүүл мэндээ тогтмол хянах шаардлагатай. Хувийн амьдралын шинэ үе эхлэх магадлалтай. Та өөрийн амьдралын шинэ үеийг сэтгэл дүүрэн байлгахын тулд сайн зан чанараа илүү товойлгон тодруул. Долоо хоногийн сүүлээр өрсөлдөөн ихтэй талбарт ажилладаг хүмүүс гүтгэх доромжлох үйлдэлд бэлэн бай. Сэтгэлд нийцэхгүй хүмүүсээс хол бай. Ойр дотнын хүмүүстээ бодлогогүй шаардлага тавьж тэднийг үргээхгүй л бол дотно харилцаа үүсэх болно. Хэт сэтгэл хөөрлөө дараарай. Хийх үйлдлээ байнга хянаж байгаарай. Бусадтай зөрчилдөж тэмцэлдэхгүй бол энэ үе тайван өнгөрөх болно. Хов жив, далдуур атаархалд анхаарлаа бүү хандуул. Нэр хүнд тань тэсвэр тэвчээрээс ихээхэн хамаарахаар байна. Ялихгүй зүйлийг дэвэргэх хандлагаа сайн хяна. Санамсаргүй үйл явдалд тэгтэл ач холбогдол бүү өгөөрэй.
 
Мэлхий: Санасандаа хүрэх гэж хэт их улайрснаас өөрийгөө болон дотнын хүмүүсээ эвгүй байдалд оруулж, ажил хэргээ нурааж магадгүй. Томоохон өөрчлөлт хийх буюу ямар нэг хэцүү ажил эхэлсний хэрэггүй. Ихэнх хүмүүс залхуурч, амар тайван байдал хүсэх мэдрэмж төрнө. Өдөр тутмын хийдэг ажлаа ч гүйцэтгэхийн тулд өөрийгөө нэлээд хүчлэх шаардлага гарч мэднэ. Аливаа тодорхойгүй нөхцөлд гэнэтийн саналыг шууд хүлээн зөвшөөрөх нь эрсдэлтэй. Эргэн тойрныхоо хүмүүсийн үнэнч эсэхэд эргэлзэх, өөрийн шийдвэрийн зөв эсэхэд итгэлгүй байх магадлалтай. Гэхдээ өөрийн ажил хэргийн санаачилгыг бусдад бүү алд. Амьдралынхаа нөхцөлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүл. Хайртай хүнээ ая тухтай байлгавал амьдрал тань аз жаргалтай мөчүүдээр дүүрэн, амжилтаар арвин байна. Алдар нэр хөөсөн зан авир олон алдаанд хүргэж болно. Биеэ тоох хандлага гаргахаас зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү хэт болгоомжтой, шийдвэр удаан гаргах зангаас болж ашигтай гэрээг алдаж магадгүй шүү. Ийм үед мэдрэмж хамгийн чухал. Нэмэлт үүрэг даалгаварт үгүй гэж хэлж чадахгүй бололтой. Хоёрдмол байр суурь баримтлах хэрэггүй. Хувийн амьдралаа амар тайван байлгахын тулд хүлээсэн үүрэг амлалтаа бүү март. Бүх хүмүүст таалагдах нөхцөлийг хангах боломжгүй байна. Өөрийн зөв гэсэн зүйлийг санаачлан хэрэгжүүл. Зарим гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнээс харшил авах магадлалтай тул эрүүл мэндээ хамгаал. Бүх зүйлийг хийж амжихгүй тул хий хоосон зүйлс битгий хөөцөлд. Гол анхаарлаа эрүүл мэнд болон гэр бүлдээ хандуул. Энэ үед зөв хооллож, архи дарс бүү хэрэглэ. Үр хүүхдүүдийнхээ санал бодлыг тэвчээртэй сонсож, дүгнэлт хий.
 
Арслан: Ажил хэрэгч хүмүүс шинэ эрэл хайгуул хийхэд тохиромжтой үе. Олон нийтийн ажил болон хувийн амьдралд чухал өөрчлөлтүүд гарч болох юм. Хосуудын дунд тааламжтай романтик харилцаа бий болно. Харин хамтран ажилладаг түншүүдийн харилцаанд зарим нэг сэтгэл түгшээх хандлага бий болно. Амьдрал ахуйд хийх өөрчлөлт, шинэчлэлт сайн үр дүн өгөхөөр байна. Хамгийн гол нь та ямар ч үед тайван хүлээцтэй, эерэг бодолтой байх нь чухал. Үр хүүхдүүдийнхээ хүмүүжлийн асуудалд илүү нухацтай хандах цаг болжээ. Ойр дотнын хүмүүстээ сэтгэл дундуур байгаа хандлагаа өөрчлөхийг од эрхэс сануулж байна. Хамт олон тань тийм ч сайн ажиллахгүй ч үйл ажиллагаа урагштай байна. Яаралтай дуусгах ёстой ажил дээрээ анхаарал төвлөрүүл. Өөрийн туршлагыг ашиглан ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай байна. Амар хялбар аргаар амжилт олох боломж амлаж буй хүмүүсээс хол бай. Янз бүрийн бараа бүтээгдэхүүний гоё сайхан сурталчилгаанд бүү авт. Долоо хоногийн сүүл рүү дэмий зугаа цэнгэлд бүү авт. Хугацаа нь болсон өр ширээ боломж гарвал даруй төл. Сэтгэлийн ачаагаа бага ч гэсэн хөнгөлөх алхам хий. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүс үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй болно. Ажил хэрэгт тань шургуу дайчин байдал болон ур ухаан илүү хэрэгтэй. Оюунлаг хүмүүсийн ажил амжилттай байна. Гүнзгий сэтгэх чадвараа ашиглах юм бол өрсөлдөгч нараа ч өөрийн түнш болгон хувиргах боломжтой. Харин гэр бүлд хэрүүл, зөрчил үүсэж магадгүй. Энэ нь хэн хэнийх нь хатуу шаардлагаас үүдэлтэй байна. Танаас түрэмгий зан үйлдэл илэрч болзошгүй. Адал явдалд сонирхолтой болж элдэв туршилт сорилт хийхийг оролдоно. Шаардлагагүй зүйлд эрч хүчээ бүү зарцуул.
 
Охин: Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй идэвхтэй харилцахад тохиромжтой үе. Бүтээлч үйл ажиллагааг од эрхэс дэмжинэ. Мөнгө санхүүтэй холбоотой илүү үйлдэл хийхгүй байх нь чухал. Ажил хэрэг хэвийн мэт байх боловч анхаарал татсан асуудлуудыг заавал шийдэх хэрэгтэй. Зарим бэрхшээл санхүүгийн дарамт үүсгэх ч та гарц олж чадна. Зөв шийдвэр гаргавал амжилттай үйл ажиллагаа үргэлжлэх болно. Таны эрч хүчийг тань сорж байдаг хүмүүсээс ангижрах шаардлагатай үе. Үүссэн нөхцөл байдлыг эергээр өөрчлөхийн тулд харилцагч нартайгаа эелдэг харьц. Ажил дээрх байдал аажмаар сайжирна. Ашиг орлого ихсэж магадгүй. Хамгийн гол нь өөрийн давуу талыг зөв ашигла. Хайртай хүнтэйгээ хамт байхад гэр бүлд харилцан ойлголцол ноёрхоно. Хайртай хүнээ хүндэлж, түр зуурын учралаас зайлсхий. Энэ нь таныг элдэв хардалтаас сэргийлэх болно. Ар гэртээ санаа зовохгүй байх нь ажил хэрэг амжилттай байх гол үндэс болно. Хэдийгээр гэр бүлд хуучны зөрчил байсан ч таны зан чанар байдлыг зөөллөх болно. Гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд уян хатан байх ёстой цаг үе. Эрүүл мэнд хамгаалахын тулд дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл ажил хэргийнхээ талаар мэргэжлийн хүнтэй зөвлөж ярилц. Ямар нэгэн тодорхойгүй гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй. Судалгаа, тоо баримт худлаа хэлэхгүй. Амьдралын буруу хэв маягийн үр дагавар нь өвчин байх тул өөрийгөө зөв тал руу нь өөрчлөх эр зоригтой байх нь чухал. Холоос гэнэтийн зочин ирэх магадлалтай.
 
Жинлүүр: Хүмүүсийн хандлага таныг тусгаарлагдсан мэт бодоход хүргэнэ. Хуучны сайн найз нөхдөдөө л итгэж болно. Харин өр зээлээ төл. Нарийн тооцоотой байх нь танд ашигтай байх болно. Сайн түншлэл байгуулж чадвал удахгүй боломжийн орлого олж чадна. Хамтын үйл ажиллагааны төслөө зоригтойгоор эхэл. Зарим үйл явдал таны хувьд нийгмийн ямар нэг асуудлыг шийдэх сайн сургамж болж өгнө. Аль болох олон нийтийн хандлагыг мэдэрч бай. Ойр дотнын хүмүүсийн харьцаанд хагарал гарч, бие биеэ ойлгохгүй байх магадлалтай. Зарим үйл явдал одоогоор болж бүтэж буй зүйлийг эвдэн нураах агуулгатай мэт санагдах байх. Эрч хуч суларч, сэтгэлээр унах байдал ажиглагдана. Архаг өвчин сэдэрч болзошгүй. Эрүүл мэндээ анхаар. Таны биеийн ерөнхий байдал тавгүй байж болзошгүй. Сэтгэл зүйн хувьд төвлөрөхийн тулд бясалгал хий. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн өмнө гялалзсан ур чадвараа гайхуулах боломжтой. Шинэ ажил хэрэгтээ хамтран ажиллах сайн түншээ олно. Мөнгө олох шинэ их үүсвэртэй болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон мэргэжлийн ур чадвар, авьяасаа харуулах, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх, цэвэр агаарт зугаалах зэрэгт тохиромжтой цаг үе. Түншүүдтэйгээ хамтран гаргасан шийдвэрүүд илүү оновчтой болно. Хайрын харилцаанд асуудал гарч магадгүй. Залуу хосууд харилцаагаа жинхэнэ хайр мөн үү үгүй юу гэсэн эргэлзээ орохоор байна. Гэр бүлийн уулзалт хий. Тэгвэл харилцан гомдоллох байдал арилна. Гэр бүлдээ тайван байдал тогтооход анхаар. Мөн найз нөхөрлөлийн харилцааг сайжруулах оролдлого гарга. Сөрөг энергитэй сэтгэл хөдлөл гаргахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна.
 
Хилэнц: Санхүүгийн хүндрэлээс болж хэн нэгнээс хараат байдалд бүү ор. Ажил хэргийн төлөв байдал сэрэмжтэй байхыг шаардана. Энэ үед сэтгэл санаагаа өргөх зүйлийг бодож ол. Анхаарал суларвал элдэв таагүй зүйлс тохиолдох магадлалтай. Сэтгэлээр унахаас зайлсхийхийн тулд бясалгалаар хичээллэ. Өөрийгөө өөрчилж, сэргээж чадсанаар тохиолдож болох ноцтой асуудлуудаас зайлсхийж чадна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Ойр дотнын хүмүүс болон сайн найз нөхдийн зөвлөгөөг хүлээж авахаас бүү татгалз. Найз нөхөд, хамаатан садангууд тань эд материалын болон сэтгэл санааны дэмжлэгийг танд өгнө. Ажил хэрэгч хүмүүс санхүүгийн алдагдал авчрах төслөөс цагаа олж гарах бололтой. Шийдэл олоогүй алдагдлыг засаж залруулахад маш их цаг зав зарцуулах шаардлагатай болно. Ээдрээтэй нөхцөл байдалд орооцолдох магадлалтай тул ажил хэргийн асуудалд хэт улайрч оролцох хэрэггүй. Гэнэтийн асуудалд сандралгүй, зөв шийдвэр гаргавал олон таагүй явдлаас зайлсхийж чадна. Долоо хоногийн сүүл үед биеийн эрүүл мэндээ бүгдээс дээгүүр тавих нь ашиг тустай. Санаандгүй тохиолдлоор өвдвөл багагүй хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болно. Биеийн байдалдаа тохирсон дасгал хөдөлгөөн байнга хий. Ажил хэргийн болон хувийн амьдралдаа ямагт анхааралтай ханддаг хүмүүст үр шимийг нь хүртэх цаг үе ирнэ. Бодож боловсруулж, нягт нямбай төлөвлөсөн шинэ ажлаа эхэл. Нарийн техник хэрэгсэл, багажтай ажиллахад бүтээмж сайн байна. Өөр боломжоор өр ширээ төлөх арга хай. Чөлөөт цагаа гэр бүлдээ зориулсан нь үр дүнтэй байна. Хайртай хүнийхээ сэтгэл зүрхийг байлдан дагуулахын тулд сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй болно. Дотнын найз нөхдөд болон хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлж, өөрийн тэднийг хүндлэх сэтгэлээ харамгүй нээ. Эрдэм ухаан арга туршлагаа бусадтай хуваалцвал бүгд таныг хайрлана. Зарим хүмүүс танд үл итгэх хандлагатай гаргасан ч таны эерэг энерги бүгдийг баяр хөөрөөр дүүргэх болно.
 
Нум: Бизнес эрхлэгч хүмүүс ажил хэрэг санаснаас удаашралтай байгаад сэтгэл дундуур байна. Гэхдээ өдөр бүрийн ажил хэргээ биелүүлэх хүсэл тэмүүлэл нь эрч хүч өгч, амжилт олох эхлэл болно. Бүх зүйлийг байранд нь тавьж, үүрэг хариуцлагуудыг жигд хуваарилж чадсан бол аливаа аж ахуйн ажилдаа санаа зовохгүй байж болно. Хамтран ажилладаг, сэтгэл санаа болон ажил хэргийн хувьд танд дэмжлэг үзүүлдэг хүмүүстэйгээ ойрхон бай. Мөн ойр дотнын хүмүүс, найз нөхөд тань танд сэтгэл хангалуун байх болно. Энэ үед таны сэтгэл санаа тааруу байгаа бол тэдний тусламж зайлшгүй хэрэгтэйг ойлго. Дотоод сэтгэлд байгаа түгшүүрийг бусадтай хуваалцан ил гаргаарай. Арилжаа наймаанаас боломжийн ашиг олно. Дажгүй их мөнгөтэй болсон ч үрэх гэж бүү яар. Уран бүтээлч хүмүүсийн хувьд танилын хүрээ өргөжих тул амжилттай үе болно. Та өөртөө итгэлтэй байж, ямар үед хэрхэн хөдлөх талаар сайн мэдэж байх нь чухал. Хайрын харилцаанд гэнэтийн эргэлт гарах магадлалтай. Сэтгэл санаа өндөр, эрүүл мэнд сайн байхын тулд спортоор хичээллэх, дасгал сургууль хийх нь тохиромжтой. Танд ямар нэг өвчин эмгэг туссан гэсэн сэжиг байвал хий айж суухын оронд яаралтай эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж, бүх зүйл хэвийн гэдэгт итгэвэл сэтгэл амар болно. Долоо хоногийн сүүл рүү харанхуй бүрхэг шийдвэр гаргахаас зайлсхий. Элдэв адал явдал нь худал хуурмагийг авчирна. Аливаа асуудалд хуумгай хандвал танд бүх зүйл муугаар эргэнэ. Ганц буруу Өрнийн зурхай Дорнын зурхай Монгол ёсон Цаг агаар 26 Зурхай 7.07 Валютын ханш $ | 3584₮  алхам бүгдийг нэг мөсөн алдах аюул авчирч болзошгүй. Найз нөхөдтэйгөө хамт байж, гэр бүлийнхээ хүрээнд цагийг өнгөрүүл. Ойр дотнынхондоо хэт өндөр шаардлага бүү тавь. Аахар шаахар зүйлс, ойлгомжгүй биеэ авч явах байдлынх нь төлөө бүү шүүмжил. Бусадтай санал бодол солилцохдоо анхааралтай хандаарай. Сайхан сэтгэлээр бусдын ятгалгад орж нууцаа алдаж болзошгүй. Архи дарс хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий.
 
Матар: Олон нийтийн үйл ажиллагаанд таагүй хандлагатай учирвал яаран бүү хариуг нь өг. Хамт олон дотроо биеэ барьж сур. Эс тэгвээс нэр хүндээ унагана. Аливаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэхийн тулд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бололтой. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, дэмий ховыг сонирхох хэрэггүй. Ажил үүргийн хуваарилалтаас болж албан харилцаа муудна. Шийдвэр гаргах тал дээр санал зөрөлдөнө. Зарим хүмүүс өөрийгөө бусдад хэрхэн үнэлэгддэг болохоо мэдэж авах бөгөөд энэ нь тийм ч их таалагдахгүй бололтой. Шургуу байдал, хувийн санаачилгаа ашиглан ажил хэргээ зогсонги байдлаас гаргахаар оролдоорой. Амралт зугаалга, бизнес аялалд мөнгөө хямгатай зарцуул. Хайр дурлалын асуудал мухардалд орж мэднэ. Дотнын хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй. Буруу зуршлаа анхаар. Эрс түргэн шийдвэр гаргахаас зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү ажиллах чадвар сулрах учир их зүйл хийхээр төлөвлөсний хэрэггүй. Ихэнх хүмүүс шинэ өөрчлөлт хүснэ. Эрүүл мэндээ хамгаалж, бие эрхтнээ цэвэрлэх арга хэмжээ ав. Энэ үед од эрхсийн нөлөөгөөр та илүү сэтгэл татам болох боломжтой. Сайтар амарч удахгүй эхлэх томоохон ажилдаа эрч хүчээ төвлөрүүл. Амжилтад хүрэхийн тулд та сахилга батыг чанд сахих болон уужуу ухаантай байх хэрэгтэй. Хэрвээ та өвдсөн бол эмчийн зааврыг хатуу дага. Түргэн үр дүнг хүлээх хэрэггүй. Нөхцөл байдлыг хянахгүй бол сэтгэл санаагаа хямрааж биеэ муутгана. Алдаа гаргавал санаа зовж, нойргүйдэх магадлалтай. Аливаа мэдээллийг сайтар шүүн тунгааж байж чухал шийдвэр гаргаарай.
 
Хумх: Аливаа харилцаанд өөрийн давуу тал юунд байгааг мэдэрнэ. Санхүү мөнгөний хуримтлал үүсгэх талаар ойр дотнынхоо хүмүүстэй илэн далангүй ярилц. Энэ цаг үед бусдын дуурайж байгаа хөрөнгө оруулалтыг дагаж туйлшрах хэрэггүй бололтой. Шинжлэх ухааны судалгаа болон уран бүтээлийн ажил хийхэд цагаа зарцуулбал танд ашигтай байх болно. Мөн шинэ ажил эхлэхэд тааламжтай. Зарим үйл явдал таны далд чадварыг тодруулахад тусална. Эрч хүч бага зэрэг суларна. Түргэн зан авир гаргахаас сэргийл. Харьцаандаа хяналт тавь.Энэ нь эрүүл мэнд, ажиллах чадварт таагүй нөлөөлнө. Чухал асуудал шийдвэрлэхээ хойшлуулж, амрах талаар зохицуул. Авьяас, ур чадвараа өөртөө хэрэгтэй зүйлд зориулан, хүнд нөхцөл байдалд дасан зохицохыг хичээ. Алхам бүрээ тооцоолж, хамт ажилладаг хүмүүстэйгээ хариуцлагатай хандвал та амжилтад хүрнэ. Эхэлсэн ажлаа дуусгаж, өөрийн байр сууриа бэхжүүлэх цаг үе. Хамт ажиллагсад болон найз нөхөд туслалцаа авах шаардлага гарах үед нэрэлхэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү нэр нөлөөтэй хүнээс зөвлөгөө авах нь ажилд тань эергээр нөлөөлнө. Өдөр тутмын ажлынхаа хажуугаар шаардлагатай гарвал сайн амрах үе. Таны эр зориг, авхаалж самбаа олон үйл ажиллагаанд сайн үр нөлөө үзүүлэхээр байна. Гэхдээ аливаа шүүмжлэлийг эмзэг хүлээн авч бололтой. Зарим тохиолдолд нийтээр дагах ёс журмыг үл тоомсорлох хандлагатай байна. Та нийгмийн зөв үйлийн төлөө зан төлөвөө хянаж үлгэр жишээ хүн байхыг хичээх хэрэгтэй. Зарим тохиолдолд худал жүжиглээд ч болов бусдад сайхан харагдахыг хичээ. Таны сэтгэл зүй тогтворгүй байх тул тайвшруулах зүйл хий. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх хялбархан төлөвлөгөө зохио. Гэхдээ архи согтууруулах ундаанаас хол бай. Хайр сэтгэлийн асуудалд бага зэрэг тодорхойгүй байдал үүсэх ч аюулын ирмэгт ирсэн мэт сандрах хэрэггүй. Эрч хүч буурч, дархлаа сулрах магадлалтай. Таны эрүүл мэндэд асуудал гарвал цаг алдалгүй эмчид ханд. 
 
Загас: Ажил хэргийн уулзалтаа албан бус нөхцөлд явуул. Энгийн байж, чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүл. Албархуу, ёсорхуу дүр эсгэсэн байдлаас зайлсхий. Ойр дотнын хүмүүстээ тавих анхаарал дутсанаас болж харилцаа тань хүйтэн хөндий санагдаж магадгүй. Хайртай хүндээ өвөрмөц бэлэг барь. Энэ тал дээр таны санаачилга дутаж байсан бололтой. Алдсан боломжоо эргэн үгүйлэх бололтой. Та өөрийн ирээдүйд итгэ. Өнгөрснийг өөрчлөх аргагүй учир хуучин гомдлоо март. Гомдол мэдүүлсэн үгнээс болж үл ойлголцох байдал үүснэ. Эрч хүч, тамир тэнхээ муудах тул эргэн тойрон эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай. Олон нийтийн зүгээс ирэх сөрөг нөлөөг сайн тооцоол. Өрсөлдөгч нарын багагүй эсэргүүцэл таны эсрэг тулгарч болзошгүй. Боломжгүй ажил хэргийг түр хойшлуулж гэр бүлдээ цаг гаргах нь таатай. Хувийн ахуйн асуудлуудаа шийд. Гэнэтийн шинэ үүрэг даалгавар танд саад болно. Буруу санаа агуулсан хүмүүст анхаарлаа их хандуулах хэрэггүй. Ажил хэрэгт хөндлөнгийн хэл ам, төлөвлөөгүй үйл явдал таагүй нөлөөлнө. Бие эрхтний үйл ажиллагаа суларч, өвчин тусах магадлалтай тул анхааралтай бай. Долоо хоногийн сүүл рүү спортоор хичээллэх, биедээ тохирсон дасгал хийх зэрэг нь үр ашгаа өгнө. Таны сэтгэл санаа тухгүй байх нь бүрхэг хандлагаас хамаарч буй тул аль болох өөрийгөө завгүй байлга. Сэтгэл хөдлөлийг оюун ухаанаараа тогтворжуулж чадна. Материаллаг асуудлуудаа шийдэх шинэ санаа бодлыг судалж үз. Найз нөхдийн зөвлөгөөг сайн сонс. Мөн дэлхий дахинд болж буй шинэ үйл явдалд соргог ханд. Өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг ашиглах оролдлого тийм ч сайхан харагдахгүй. Од эрхсийн нөлөөгөөр бусдын нөлөөг өөрийн хувийн харилцаандаа туслагч мэтээр авч үзэх нь таны хувьд санамсаргүй үйлдэл байж болох ч нэр төрөө хамгаалахын тулд анхааралтай болгоомжтой бай. Хэрвээ таны ойр дотнын хэн нэгэнд дэмжлэг тусламж шаардагдвал сэтгэл харамгүйгээр энэрэнгүй зан чанараа харуулах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00