Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч асан, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, хошууч генерал Б.Пүрэв "Ардын багш" цолоор энгэрээ мялаасан юм.
Ийнхүү Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч асан, Монгол Улсын гавьяат хуульч, Ардын багш, хууль зүйн ухааны доктор, хошууч генерал Б.Пүрэвийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.