Dark Light
Нийгэм | 2025-07-07

"НИСЭХ БУУДЛЫН ХӨӨРЧ, БУУХ ЗУРВАС ЭВДРЭЛ ГЭМТЭЛГҮЙ" ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Өмнөговьт аялах 5000 жуулчин гэрээгээ цуцаллаа. Учир нь Өмнөговь аймгийн нисэх зурвасын зам шаардлага хангахгүй байна" гэх мэдээлэл цахим  орчинд тархсан. Тухайн асуудлаар Өмнөговь аймаг "Гурван Сайхан" Нисэх буудлаас тайлбар мэдэгдэл гаргалаа. Тайлбарт: 

"Өнөөдрийн байдлаар ИНҮТ ТӨХХК-ийн Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” Нисэх буудлын хөөрч буух зурвас эвдрэл гэмтэлгүй хэвийн байгаа бөгөөд “МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Даланзадгад, Даланзадгад-Улаанбаатар чиглэлд CRJ-700 маркын агаарын хөлөг, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, зэрэг агаарын тээвэрлэгч нарын С208 агаарын хөлгөөр захиалгат болон төлөвлөгөөт нислэгүүд үйлдэж байна.

Нислэгийн цаг төлөвлөлт оны эхэнд урьдчилсан байдлаар төлөвлөгдөн батлагдаж тус нисэх буудлын зурвас засварын ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөнтэй холбоотой “МИАТ” ТӨХК-ийн нислэгийн цагийг нэмэлт байдлаар шөнийн цагаар төлөвлөсөн тухай тайлбар өгсөн.

Иймд агаарын тээвэрлэгчийн нислэг төлөвлөлттэй холбоотой асуудлыг тухайн байгууллагатай холбогдож хариу тайлбар авахыг хүсье" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00