Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, хилийн боомтууд гээд нийт 522 цэгт ХУРДАН киоск машин байрлуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар ХУРДАН киоск машинаас иргэд 1 сая 280 мянган үйлчилгээг авсан гэсэн мэдээ байна.
ХУРДАН киоск машинаас одоогоор төрийн 195 үйлчилгээг 24 цагаар авах боломж бүрдсэн.
Өөрөөр хэлбэл иргэд төрийн албан хаагчийн үүдийг сахихгүй, хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжтой болж байна.
Энэ бүхний үр дүнд төр өөрт байгаа мэдээллийг иргэн хуулийн этгээдээс шаардахгүй байх зарчим бодитой хэрэгжинэ.