Dark Light
Нийгэм | 2025-07-08

МИСС З.НОМИНЗУЛ ХҮҮХДИЙН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ӨРӨӨГ ТОХИЖУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Miss Universe-2024” тэмцээний үндэсний ялагч, мисс З.Номинзул "Eejii.org" хүмүүнлэгийн сан болон “Гэгээнтэн энтертайнмент” ХХК-тай хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн “Хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулж өглөө.

Тухайлбал, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудын бие бялдар, насны онцлог, сэтгэхүйн хөгжилд тохирсон ном товхимол, бичгийн хэрэгсэл, ширээ сандал, тоглоом зэргийг хандивласан байна. Энэхүү үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, мисс З.Номинзул, “Гэгээнтэн энтертайнмент” ХХК-ийн захирал Б.Халиунаа болон ГССҮТ-ийн Ниймийн эрүүл мэндийн алба, Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон, "Eejii.org" хүмүүнлэгийн сангийн сайн дурын ажилтнууд оролцлоо.

ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн “Хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, үе тэнгийнхэнтэйгээ хамт сурч хөгжих, тоглож наадах зэргээр өвчин зовууриас тодорхой хэмжээнд ангижрах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00