Dark Light
Нийгэм | 2025-07-08

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ-2025 ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөгжлийн зорилтыг тодорхойлох “Монголын эдийн засгийн форум-2025” өнөөдөр Төрийн ордонд “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор эхэллээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, шинэ бүрэлдэхүүнтэй Засгийн газрын хөгжлийн бодлого, цаашдын чиглэлийг олон нийтэд танилцуулж байна. 
Энэ удаагийн чуулганд төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 
Үүнд:
Байгалийн нөөцийг хариуцлагатай, үр ашигтай ашиглах, 
Чухал ашигт малтмалын тогтвортой олборлолт, ил тод зохицуулалт,
Тогтвортой засаглал, бодлогын уялдаа холбоо, институцийн чадавх,
Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд,
Дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөц бэлтгэх,
Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжил,
Сэргээгдэх эрчим хүчний экспорт,
Эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах, 
“Монголын эдийн засгийн чуулган-2025” арга хэмжээг энэ жил хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж буй нь түншлэлийн шинэ жишиг тогтоож байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00