Dark Light
Нийгэм | 2025-07-08

ЭМГЭНЭЛ: ДЭНДЭВИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, ахмад инженер, төр, нийгмийн зүтгэлтэн Дэндэвийн Түмэндэмбэрэл 2025 оны 07-р сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Дэндэвийн Түмэндэмбэрэл нь
  • 1947 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрж,
  • 1967 онд Завхан аймгийн 10 жилийн 1-р сургууль,
  • 1968 онд ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн Дээд Сургуулийн хэлний бэлтгэл,
  • 1973 онд ЗХУ-н Ленинград хотын Усан Тээврийн Дээд Сургуульд Механик инженер мэргэжил эзэмшин,
  • 1984 онд Намын дээд сургууль,
  • 1987 онд ЗХУ-ын Нийгмийн Ухааны Академийн дээд курсийг тус тус дүүргэжээ.
Тэрбээр, ажил амьдралын гараагаа
  • 1973 оноос Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт инженерээр эхэлж,
  • 1977 онд Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дарга,
  • 1984 онд Говь-Алтай аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба, ажиллах хугацаандаа орон нутгийн эрчим хүчний салбаруудад үнэтэй хувь нэмэр оруулж, станцуудын ашиглалт, засвар үйлчилгээнд шинэчлэлт хийн зарим станцуудыг бүрэн ашиглалтад оруулж, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлж чадсан гавьяатай эрхэм юм.
  • 1990-2000 он хүртэл “Илч-Трейд” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байгаад
  • 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.
  • 2007 оноос ХААН банканд байгууллагын харилцаа хариуцсан газрын захирал, Хадгаламж банкны газрын захирал, гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байв.
Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа олон хууль, тогтоомжууд санаачлан батлуулсан бөгөөд, түүний батлуулсан хууль тогтоомжууд нь улс, эх орны өнөөдрийн хөгжил, дэвшилд бодитой үр дүнг үзүүлсээр байна.
Тэрбээр төр, нийгмийн ажлуудад идэвх санаачилгатай оролцож байсны зэрэгцээ “Нутгийн Зун”, “Ухаарал тээсэн он жилүүд”, “Орчлон”  зэрэг яруу найргийн номууд, “Дэлхийн шинэ журам”, “Тусгаар тогтнолын тухай эргэцүүлэл”, “Шударга ёс, орчин үе”, “Шинжлэх ухаан ба мухар сүсэг”, “Үр хүүхдэдээ үлдээх өв сургамж” номууд,  “Хуйлралын эмчилгээ”, “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд”, “Устөрөгчийн хэт исэл”, “Үүнд та итгэж байна уу” орчуулгын номууд зэрэг 30 гаруй ном, бүтээл туурвиснаас гадна хамгийн сүүлд “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчи” томоохон найраглалыг олны хүртээл болгожээ. Тэрээр эдгээр бүтээлүүдээрээ Монголын Чөлөөт Зохиолчдын Холбооны гишүүн болсон юм.
 
Д.Түмэндэмбэрэл нь ажиллах хугацаандаа намын хорооны гишүүн, аймгийн хурлын депутат, ҮҮХХ-ны Ерөнхийлөгч, Далайн нийгэмлэгийн тэргүүн гэх мэт төр олон нийтийн сонгуульт ажлуудыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Алтангадас одон, 6-р таван жилийн гавшгайч, Тусгаар тогтнолын одон, ойн медалиуд, Хүүхдийн нөхөр-Буяны эзэн шагнал, Санхүү Эдийн Засгийн Яамны хүндэт тэмдэг, “Онц хилчин” болон, зарим байгууллагуудын тэргүүний ажилтан зэрэг шагналуудаар шагнасан байна.
 
Дэндэвийн Түмэндэмбэрэл таны Монгол Улсын хөгжил дэвшил, эрчим хүчний салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, чин шударга, даруу төлөв зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
 
У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Г.ЗАНДАНШАТАР,
Ц.САНДАГ-ОЧИР, С.ГАНБААТАР, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Б.ТҮВШИН
Б.САНЖСҮРЭН, Г.ӨНӨРБАЯР, Ж.БЯМБАДОРЖ,
Т.ГАНДИ, Т.ОЧИРХҮҮ,  Д.НАСАНЖАРГАЛ, Д.ОЮУНХОРОЛ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00