Dark Light
Нийгэм | 2025-07-08

ТИКТОК КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Тикток компанийн Монгол Улсыг хариуцсан Төрийн бодлого ба Засгийн газрын харилцаа хариуцсан захирал Нобуаки Ясунага болон тус компанийн Төрийн бодлого хариуцсан ахлах менежер Казухидэ Касахара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монгол зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндийг боловсруулсан талаар онцлон тэмдэглэж, энэхүү санаачилгын хүрээнд эко аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, өвлийн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авах зорилготой байгааг дурдав.


“Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд хэрэгжүүлж буй “Connect by Tourism” төслөөр TikTok-ийн платформ болон контент бүтээгчдийн экосистемээр дамжуулан Монгол Улсын аялал жуулчлал, соёлын аялал жуулчлал болон байгалийн онцлогийг харуулсан контент бүтээж, олон улсад сурталчлахад чиглэж байгаа юм.


Тик Ток компанийн төлөөлөгчид “Connect by Tourism” төслийн хүрээнд хамтран ажилласнаар Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээллийг Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын контент бүтээгчидтэй хамтран сурталчлан таниулж, соёлын аялал жуулчлалд тулгуурлан Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт чиглэсэн чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсын соёлын давтагдашгүй онцлог болон байгалийн өвөрмөц тогтоц, өвлийн аялал жуулчлалын нөөцөд тулгуурлан олон улсын зах зээлд илүү өргөн хүрээтэй сурталчилгаа хийх талаар харилцан ойлголцолд хүрлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00