Dark Light
Нийгэм | 2025-07-08

ХЯЛГАНАТ ТОСГОНЫ 50 ЖИЛИЙН ОЙН НААДАМ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эргэл хайрхан уулаа нөмөрлөж, хатан Сэлэнгэ мөрнөө хөвөөлөн байгуулагдсан модны аж ахуйн шинэхэн сууриндаа Монгол улсынхаа өнцөг булан бүрээс цуглаж, гал голомтоо бадрааж байсан цаг саяхан ч эдүгээ хагас зууны түүхийг Хялганатчууд хамтдаа бүтээжээ.
Хялганат тосгон үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадамд аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах оролцож, нутгийн зон олон наадамчин түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Өнөөдрийн цэнгэл баяраар Хялганат тосгоны 50 жилийн ойн баяр наадмын торгон ногоон дэвжээнээ хүчит бөхчүүд хийморь сэргээн барилдаж, хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгийг сэрээж, эрхий мэргэн харваачдын исгэрэх сум, энгийн сайхан наадамчдын уухайн түрлэгтэй сайхан наадаж байна.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00