Dark Light
Нийгэм | 2025-07-08

СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХААР ЗАВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зуслангийн газар үзэх гэж явж байсан иргэн соёлын биет өвийг олж, улмаар зохих газарт нь мэдэгдэлгүй худалдан борлуулахаар завдсан үйлдлийг шүүхэд шилжүүллээ. 
Иргэн Б нь 2024 онд Баянзүрх дүүргийн Улиастайн хойд амны “Майхант” гэх газар зуслангийн газар үзэхээр явж байхдаа 1421 оны буюу XV зууны Мин улсын үед хамаарах хятад ханз бичээс бүхий түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв болох төмөр нумыг олсон байна.
Ингээд тухайн иргэн нь 2024 оны 12 дугаар сараас эхлэн цахим орчинд соёлын биет өв болох төмөр нумыг худалдан борлуулахаар зарыг байршуулж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулахыг завджээ.
Энэ хэрэгт иргэн Б-ийн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00