Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, “Монгол хурандаа нийгэмлэг”-ийн ажлын албаны дарга, бэлтгэл хурандаа Н.Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2025.07.08/ Монгол Улсын Гавьяат Багш цол хүртлээ.
Монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр үнэнч зүтгэж, идэвх зүтгэлтэй ажилласан тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжилд өөрийн үнэт хувь нэмрээ оруулсны зэрэгцээ 10 гаруй боть номыг хянан тохиолдуулж, 300 гаруй хурандаа нарыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж, “Монгол эмэгтэй хурандаа” номыг эмхэтгэн гаргаж, олон шавь нарыг бэлтгэсэн юм.
