Dark Light
Нийгэм | 2025-07-08

ГАР ОДТОЙ, ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 14

2025.07.09 / ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна.

Наран ургах, шингэх: 05.03-20.52

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 7 сарын 9, Буд гараг. Билгийн тооллын 14, Гар одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00