Dark Light
Нийгэм | 2025-07-08

МЭЛХИЙ: ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ ӨӨРТӨӨ ТАТНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн лхагва гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр хэрэгцээтэй зарлага ихсэхээр байна. Шаардлагатай төлбөр тооцоог яаралтай хий. Хямгач байж, элдэв зарлагаа багасгахгүй бол санхүүгийн тэнцвэрт байдлаа алдах болно. Бодлогогүй алхмаас болж алдагдал хүлээж болзошгүй. Од эрхсийн нөлөөгөөр зөн билэг мэдрэмж өндөр болно. Үйл явдал хаашаа эргэхийг урьдчилан тодорхойлж чадна. 

Үхэр: Ажил хэрэг болон хувийн амьдралдаа сонголт хийхэд амаргүй байх болно. Өнөөдөр өөрөөсөө үл хамаарах үйл явдлыг ч буруугаар эргэхгүй байх тийм арга замыг сонгох хэрэгтэй болно. Тухайн нөхцөл байдлаас хамааруулан төвөгтэй асуудлуудаа дор дор нь шийдвэрлэ. Ямар ч тохиолдолд анхаарал болгоомжтой байхыг зөвлөе.

Ихэр: Таны эргэн тойрны хүрээлэл өөрчлөгдөнө. Гэхдээ гэрээ хэлэлцээр яаран бүү байгуул. Том төсөл хөтөлбөрийг нухацтай хэлэлцвэл ихээхэн амжилт олно. Хувийн амьдралын шинэ үе эхлэх магадлалтай. Та өөрийн амьдралын шинэ үеийг сэтгэл дүүрэн байлгахын тулд сайн зан чанараа илүү товойлгон тодруул.

Мэлхий: Хүмүүсийн анхаарлыг өөртөө татна. Аливаа тодорхойгүй нөхцөлд гэнэтийн саналыг шууд хүлээн зөвшөөрөх нь эрсдэлтэй. Эргэн тойрныхоо хүмүүсийн үнэнч эсэхэд эргэлзэх, өөрийн шийдвэрийн зөв эсэхэд итгэлгүй байх магадлалтай. Гэхдээ өөрийн ажил хэргийн санаачилгыг бусдад бүү алд. 

Арслан: Энэ өдөр болох үйл явдал таны хүн чанар, үнэнч сэтгэлийг сорих болно. Хэрвээ та хувийн амьдралаа өөрчлөхөөр шийдсэн бол өөрийгөө сайн талаас нь харуулахыг хичээ. Ойр дотнын хүмүүстээ сэтгэл дундуур байгаа хандлагаа өөрчлөхийг од эрхэс сануулж байна. Энэ өдөр сайн хамтрагч мөн гэдгээ харуул. Хамт олон тань тийм ч сайн ажиллахгүй ч үйл ажиллагаа урагштай байна. 

Охин: Таны эрч хүчийг тань сорж байдаг хүмүүсээс ангижрах шаардлагатай үе. Үүссэн нөхцөл байдлыг эергээр өөрчлөхийн тулд харилцагч нартайгаа эелдэг харьц. Ажил дээрх байдал аажмаар сайжирна. Ашиг орлого ихсэж магадгүй. Хамгийн гол нь өөрийн давуу талыг зөв ашигла. 

Жинлүүр: Энэ өдөр болох зарим үйл явдал таны хувьд нийгмийн ямар нэг асуудлыг шийдэх сайн сургамж болж өгнө. Өнөөдөр асуудлыг шийдэж байхдаа та өөрийгөө шинэчилж чадна. Гэхдээ үл ойлголцол бий болох магадлалтай. Зарим үйл явдал одоогоор болж бүтэж буй зүйлийг эвдэн нураах агуулгатай мэт санагдах байх. 

Хилэнц: Ойр дотнын хүмүүс болон сайн найз нөхдийн зөвлөгөөг хүлээж авахаас бүү татгалз. Өнөөдөр найз нөхөд, хамаатан садангууд тань эд материалын болон сэтгэл санааны дэмжлэгийг танд өгнө. Мөрөөдөмтгий хүмүүс энэ өдөр аливаа ажил хэрэгт бүтээлч хандлагаар хандах шаардлагатай. Эрч хүчээ оновчтой ашиглан, хий хоосон зүйлд үрэх хэрэггүй.

Нум: Арилжаа наймаанаас боломжийн ашиг олно. Дажгүй их мөнгөтэй болсон ч үрэх гэж бүү яар. Уран бүтээлч хүмүүсийн хувьд танилын хүрээ өргөжих тул амжилттай үе болно. Та өөртөө итгэлтэй байж, ямар үед хэрхэн хөдлөх талаар сайн мэдэж байх нь чухал. Хайрын харилцаанд гэнэтийн эргэлт гарах магадлалтай.

Матар: Аливаа харилцааны тунг нь тааруул. Дотнын хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй. Буруу зуршлаа анхаар. Эрс түргэн шийдвэр гаргахаас зайлсхий. Өнөөдөр шургуу байдал, хувийн санаачилгаа ашиглан ажил хэргээ зогсонги байдлаас гаргахаар оролдоорой.

Хумх: Өнөөдөр эрч хүч бага зэрэг суларна. Энэ нь эрүүл мэнд, ажиллах чадварт таагүй нөлөөлнө. Чухал асуудал шийдвэрлэхээ хойшлуулж, амрах талаар зохицуул. Авьяас, ур чадвараа өөртөө хэрэгтэй зүйлд зориулан, хүнд нөхцөл байдалд дасан зохицохыг хичээ. 

Загас: Таны ажиллах эрч хүч сайжирч байна. Гэхдээ олон нийтийн зүгээс ирэх сөрөг нөлөөг сайн тооцоол. Өрсөлдөгч нарын багагүй эсэргүүцэл таны эсрэг тулгарч болзошгүй. Боломжгүй ажил хэргийг түр хойшлуулж гэр бүлдээ цаг гаргах нь таатай. Хувийн ахуйн асуудлуудаа шийд. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00