Dark Light
Нийгэм | 2025-07-08

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртлээ.

Ж.Бат-Эрдэнэ 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг авто механикийн инженер мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Тэрбээр зам тээврийн салбарт 2000 оноос хойш агентлагийн дарга, яамны газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайдаар дэвшин ажилласан.

Түүнчлэн салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. УИХ-ын гишүүнээр гурван удаа дараалан сонгогдож, улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс 29 хуулийн төсөл санаачилж батлуулсан бөгөөд 11 ажлын хэсгийг ахлан ажилласан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00