Dark Light
Нийгэм | 2025-07-08

"СӨХ-НООС ЯВЖ БАЙНА" ХЭМЭЭН ГЭРТ НЬ НЭВТЭРЧ, ДЭЭРЭМДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"СӨХ-ноос явж байна" гэх нэрээр гэрт нь нэвтэрч, гарт нь гав зүүж дээрэмдсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. 

Тодруулбал: "Баянгол дүүргийн ... дугаар хорооны орон сууцанд намайг гаднаас цоожилчихлоо тагтаар чинь дамжаад гарья" гэх дуудлага мэдээлэл энэ оны долоодугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн дуудлагыг шалгахад иргэнийг гэртээ ганцаараа байх үед нь масктай үл таних 3 эрэгтэй СӨХ-өөс явж байна гэж гэрт нь нэвтэрч улмаар зодож, 2 гарт нь бугуйн гав зүүж, гэрийн түлхүүр, LEXUS RX 450 маркийн автомашины түлхүүр, IPHONE PROMAX 14 загварын утас зэргийг нь дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Иймд иргэд та бүхэн ганцаар байгаа тохиолдолд танихгүй хүнийг гэртээ нэвтрүүлэхгүй байх, хаалга цоожны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхэддээ энэ талаар сайтар анхааруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэн зөвлөж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00